ХХААЯ-НЫ ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА ӨВЧТЭЙ ҮРИЙН БУУДАЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ЗААГДААГҮЙ СОРТ БАЙЖЭЭ

2016-05-11  

Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар “Нямбайгаль даваа” ХХК-ийн ОХУ-аас оруулж ирсэн үрийн буудайны хэрэг шуугиан дэгдээгээд байгаа билээ. Эхний ээлжид ирсэн үрийн буудайнаас дээж авсан Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч өөр өөр дүгнэлт гаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам “Өвчлөлтэй, хог шороотой, гуравдугаар зэргийн үрийн буудай тарьж болохгүй” гэж дүгнэсэн байгаа юм.

Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа болохоор “Хоёрдугаар зэргийн үрийн буудай, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэж дүгнэлт гаргажээ.  Ингээд хоёр байцаагчийн дүгнэлт зөрүүтэй гарсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар П.Болормаагийн дүгнэлтийг зүтгүүлж байгаа юм. Гол учир нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас үрийн буудай оруулж ирэх сонгон шалгаруулалтын материалд заагдаагүй сортын буудай оруулж ирсэн нь хууль зөрчсөн үйлдлийнх нь нэг нь. Тэгсэн мөртлөө “ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагууд шинээр гарган авсан  сортын  улаан буудайны үрийг тарьж болно гэсэн” гэх болхи бүдүүлэг тайлбар хийж байгаа билээ. Шударгаар дүгнэлт гаргасан байцаагч Д.Цэрэндуламыг ажлаас нь халах, АТГ-аар айлган сүрдүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий яам яагаад нэгдүгээр зэргийн сайн үрийн буудай оруулж чаддаггүй юм бэ. Хамгийн хямдхан, гахайнд өгөх дээрээ тулсан улаан буудай оруулж ирчихээд тариаланчдад шахах гэж оролдож буйн цаана юу нуугдана бэ. Мэдээж үрийн буудайнаас ашиг унагах гэсэн аж ахуйн нэгжүүдийн тэмцэл, авлигалын тор нь нэхэгдэж байгаа юм биш үү. Дүгнэлт гаргасан “жараахайнуудтай”-тай тэмцэлдэж байхын оронд оруулж ирсэн, зөвшөөрөл өгсөн томчуулыг нь өнгийгөөд хараасай хуулийнхан.

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?