КАЗАХСТАН, АНУ РУУ ЭНЭ САРД НЭМЖ ХОЁР ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

2020-08-19  

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 30-нд Казахстан улсын нийслэл Нур-Султан, 31-нд АНУ-ын Сиатл хот руу тусгай нислэг нэмж үйлдэхээр болсон тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс өнөөдөр мэдээлэв. 

 

Нур-Султан хот руу нисэхдээ Киргиз улсын нийслэл Бишкек хотод газардаж, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд дээрх хоёр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?