БНСУ-Д ТАВАН САРЫН ХУГАЦААНД БАЙГААГҮЙ ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2020-08-20  

БНСУ-д өдөрт илэрсэн тохиолдлын тоо гурван оронтой тоо руу шилжээд долоо хоног орчмын хугацаа өнгөрч байна. Сөүл хотын сүмээс үүдэлтэй халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр буйтай холбоотойгоор лхагва гаргийн байдлаар тус улсад 3 дугаар сараас хойших хамгийн олон тохиолдол илэрсэн байна. 

“COVID-19”-н 297 тохиолдол тус улсад нэмж бүртгэгдсэний 283 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийт халдварын тоо 16058-д хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдлын тоо гурван оронтой тоо руу шилжсэнээр нийт 1300 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд БНСУ-д “COVID-19”-н өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол буюу 367 тохиолдол 3 дугаар сарын 8-нд бүртгэгджээ.

Халдварт өвчний тархалтыг цаашид тогтоон барихын тулд тусгаарлалтын дүрэм журмыг эрх баригчид чангатгажээ. Өнгөрсөн пүрэв гарагт тус улсад халдварын 56 тохиолдол илэрч, БНСУ “COVID-19”-н цар тахлыг хяналтандаа авахын даваан дээр байсан юм. Гэсэн ч дараагийн өдөр нь Сөүл хотын сүмээс халдвар илэрснээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болжээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?