ХОНКОНГ-УЛААНБААТАРЫН ОНГОЦООР ӨЧИГДӨР 149 ИРГЭН ИРЭВ

2020-08-21  

УОК-ын  шийдвэрээр энэ сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авах 17 удаагийн тусгай нислэг үйлдэнэ. Үүнээс өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэг үйлдээд байна. Одоогийн байдлаар Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн. 

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж Хонконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэв.

Энд эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 багтлаа. Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө буюу 8 дугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?