ТАВАН ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭДГЭРЛЭЭ

2020-08-24  

Коронавирусээр халдварласан таван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Эдгэрсэн хүмүүс 22-31 настай энхийг сахиулагчид юм.

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид өчигдөр 546 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Дээрх шинжилгээнд 8 дугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 147 хүн, 8 дугаар сарын 21-нд Истанбулаас ирсэн 263 хүн, гадаад руу явах хүсэлт гаргасан 19 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн  ачаа тээврийн 25 жолооч, Баянгол дүүргийн эмнэлгээс тандалтын зорилгоор ирсэн 1 хүн, Цэргийн төв эмнэлэгт буй 18 хүн, ХӨСҮТ-ийн 3 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 49 хүн, Цэргийн төв эмнэлгийн 14 хүн, тусгаарлах байрны ажиглалтад буй 14 хүний шинжилгээ багтжээ.

Өнөөдөр өглөө Франкфуртээс тусгай онгоцоор 260 хүн ирснээс ХӨСҮТ-д 1 хүн, Цэргийн төв эмнэлэгт 6 хүн тусгаарлажээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 298, үүнээс 288  нь эдгэрч, сувиллын хяналтад 33 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн, гэрийн хяналтад 38 хүн байна. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж байгаагаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 хүний 8 нь биеийн байдал хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Тухайн өвчтөнгүүд астам, чихрийн шижин гэсэн хавсарсан эмгэгтэй аж.

Улсын хэмжээнд өчигдөр 471 хүн шинээр тусгаарласан бол 62 хүн тусгаарлалтаас гарчээ. Нийт тусгаарлалтад буй 3182 хүнд 32 их эмч, 74 резидент эмч, 118 төрийн алба хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 61 хүний 3 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Үүнд 11 их эмч, 47 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тэмдэглэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?