ОХУ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД САРД 1.5-2 САЯ ТУН ВАКЦИН ГАРГАНА

2020-08-24  

ОХУ оны эцэс гэхэд сард 1.5-2 сая тун коронавирусний вакцин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд аажмаар энэ хэмжээгээ сард 6 сая хүртэлх тун болгож нэмэгдүүлнэ гэж тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгджээ.

Гаднаас ирж буй хүсэлтийг харгалзан вакциныг гадны түншүүдэд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ. "Гадны зарим түнш вакциныг өнөөдөр авахад ч бэлэн байгаа хэдий ч эхний ээлжинд бид дотоодын нийлүүлэлтээ хангах ёстой” хэмээн тэрбээр хэллээ. 

Оросод үйлдвэрлэх коронавирусний вакциныг 2021 оны хавар экспортолж эхлэх тухай Мантуров өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Вакциныг “Генериум”, “Биннофарм”, “Р-фарм” компаниуд гаргах төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: КУБИНКА. /Звезда/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?