АНУ-Д “COVID-19” ТУССАН ӨВЧТӨНҮҮДИЙГ ЭМЧЛЭХЭД ЦУСНЫ СИЙВЭН СЭЛБЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2020-08-24  

АНУ-ын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарт хяналт тавих газар коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг сэлбэх яаралтай зөвшөөрлийг өгчээ.

““COVID-19”-ийн эмчилгээнд эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэн сэлбэх туршилтын аргыг хэрэглэх зөвшөөрлийг өглөө. Ийм арга нь үр дүнтэй байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тус газрын ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.  

Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 5.69 саяд хүрч, 176645 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?