"ВЕКТОР" ТӨВ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ВАКЦИНАА 10,11 ДҮГЭЭР САРД ГАРГАНА

2020-08-28  

ОХУ-ын "Вектор" вирус судлал, биотехнологийн шинжлэх ухааны төв коронавирусийн эхний цуврал вакцинаа 10 дугаар сарын эцсээр юмуу 11 дүгээр сард гаргаж магадгүй тухай тус төвийн шимэгчээр үүсдэг амьтны халдварт өвчин, томуугийн хэлтсийн дарга Александр Рыжиков мэдэгджээ.

"Вектор" төв вакцинаа 10 дугаар сард бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн дараа туршилтын гуравдугаар үе шатыг явуулах аж.

"Бид одоогоор вакциныг олноор нь үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэхэд бэлтгэж байна" хэмээн тэрбээр ярьжээ. Вакцины туршилтад сайн дурын 100 хүн оролцож байгааг шинжээч нэмж дурджээ. Вакцинжуулалтанд хамрагдсан бүх хүнд эсрэг биет үүссэн бөгөөд вакцин хэрэглэсэнтэй холбоотойгоор зургаан хүнд гаж нөлөө илэрчээ. Энэ гаж нөлөө нь тарилга хийсэн хэсэгт бага зэрэг хөндүүрлэх маягаар илэрсэн байна. 

“Вектор” төв эмнэлзүйн туршилтыг сайн дурынхан дээр явуулах зөвшөөрлөө 7 дугаар сарын 24-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас авчээ. Эхний сайн дурынханд долдугаар сарын 27-нд вакцин хийжээ. 

 

Эх сурвалж: МОСКВА. /Россия-24/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?