КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН ХҮМҮҮСИЙН 98 ХУВЬ НЬ ЭДГЭРЧЭЭ

2020-08-31  

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Манай улсад коронавирусийн батлагдсан 301 тохиолдол бүртгэгдсэнээс 295 хүн буюу 98 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувиллын ажиглалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалтад, 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.

 

Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 27 хүн ажиглалт, тандалтад байна.

Өчигдрийн шинжилгээнд 8 дугаар сарын 29-нд Сиднейгээс ирсэн 261, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолооч, эмч ажилчид гурван хүний шинжилгээ багтжээ. Мөн  8 дугаар сарын 11-нд Прагаас ирсэн 248, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 87 хүнд давтан шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?