КАЗАХСТАНЫ ВАКЦИНЫ ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТЫГ ЯВУУЛАХЫГ ДЭМБ ЗӨВШӨӨРЧЭЭ

2020-08-31  

Эмнэлзүйн туршилт явуулахыг зөвшөөрсөн вакцинуудын жагсаалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Казахстаны вакциныг оруулжээ.

Эмнэлзүйн туршилт хийхийг албан ёсоор зөвшөөрсөн вакцинуудын жагсаалтад Казахстаны вакцинаас гадна ОХУ, Их Британи, Хятад, АНУ зэрэг хэд хэдэн улсын компани, судалгааны хүрээлэнгүүдийн хөгжүүлж буй нийт 33 вакцин багтжээ.

Өмнө нь ДЭМБ казахстаны эрдэмтдийн вакциныг гарган авахаар хөгжүүлж буй “COVID-19”-н эсрэг вакцинуудын жагсаалтад оруулж, эмнэлзүйн өмнөх туршилтуудыг явуулахыг нь зөвшөөрчээ. Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамны биологийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн ажилтнууд “QazCovid-in” идэвхгүй вакциныг боловсруулжээ. Тус вакцины сайн дурынхан дээр хийх эмнэлзүйн туршилтыг 9 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Казахстанд онцгой байдлын дэглэм 3 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 11-ний хооронд үйлчилжээ. Халдварт өвчний нөхцөл байдал даамжирсантай холбоотойгоор 7 дугаар сарын 5-нд дахин хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээг авсан байна. Улмаар 8 дугаар сарын 17-ноос хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөөлрүүлж эхэлсэн бол 8 дугаар сарын 31-нээс хоригийг сулруулах хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ. Одоогоор тус улсад халдварын нийт 105684 тохиолдол бүртгэгдээд байна. 

 

НУР-СУЛТАН. /Казинформ/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?