ОРОСЫН ВАКЦИНЫ БҮРТГЭЛИЙН ДАРААХ ТАНДАЛТ СУДАЛГАА ЭНЭ САРЫН 5-НААС ЭХЭЛНЭ

2020-09-02  

 Бүртгэлийн дараах тандалт судалгааны шатанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгыг сайн дурынханд есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд хийж эхэлнэ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдээллээ.

“Бүртгэлийн дараах судалгааны үе шатыг эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд судалгаанд хамрагдах вакциныг Москвагийн эмнэлгүүдэд хүргэнэ” гэж тэрбээр хэлсэн байна. 

Гинцбургийн хэлснээр, вакцин хийхээс өмнө сайн дурынхныг шинжилгээнд хамруулах учраас вакциныг үүнээс хойш хоёроос гурав хоногийн дараа хийх аж. Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын хугацаанд сайн дурынхан компьютер, харилцаа холбооны технологиор мэдээлэл солилцох аргын тусламжтайгаар эмнэлгийн байнгын хяналтад байх бөгөөд өөрийгөө ажиглах өдрийн тэмдэглэл бүхий гар утасны аппликейшн ашиглана. Зарим оролцогчдод даралт, халуун хэмжих электрон бугуйвч зүүх аж. Судалгаанд 18-аас дээш насны нийтдээ 40 мянган хүнийг оролцуулах бөгөөд өмнө нь "COVID-19"-ийн халдвар аваагүй, эрүүл хүмүүс байх ёстой. 

Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан "Спутник V" вакцин нь улсын бүртгэлд бүртгэсэн дэлхийн хамгийн анхны коронавирусийн вакцин болсон билээ. Уг вакциныг наймдугаар сарын 11-нд бүртгэсэн байна.

 

ЭХ сурвалж: МОСКВА. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?