СӨҮЛЭЭС 266 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2020-09-04  

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 тусгай онгоц энэ сарын 4-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн-асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн нийт 266 иргэн эх орондоо ирсэн байна.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарласан байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?