КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН НИЙТ 296 ХҮН ЭДГЭРЧЭЭ

2020-09-09  

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 350 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тус шинжилгээнд 8 дугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 113 хүн, 8 дугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүн, 8 дугаар сарын 20-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 45 иргэн болон ачаа тээврийн 45 жолоочийн шинжилгээ багтжээ. Мөн тусгаарлах байранд тусгаарлагдсан 20, сувилалд тусгаарлагдсан 10, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, тандалтын зорилгоор цуглуулсан 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусийн батлагдсан 310 тохиолдол бүртгэгдсэнээс 296 нь эдгэрчээ. Сувилалд 9 хүн, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа бол 258 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусийн халдвартай 14 хүн эмчлүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 261 хүний шинжилгээний хариуг маргааш танилцуулах аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?