“COVID-19”-Г ХОЁХ ЖИЛИЙН ДОТОР ХЯНАЛТДАА АВЧ ЧАДНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

2020-09-11  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” цар тахал хэзээ дуусахыг мэдэхгүй ч хүн төрөлхтөн энэ өвчнийг хоёр жилийн дотор хяналтдаа авч чадна гэж ДЭМБ-ын хэвлэлийн алба мэдэгджээ.

Цар тахлыг ДЭМБ дэлхийн хэмжээнд тархсан шинэ өвчин гэж үздэг. Гуравдугаар сарын 11-нээс өмнө ДЭМБ “COVID-19” өвчний дэгдэлтийг олон тооны голомтот халдвар гэж үзэж байсан юм. Коронавирусийн цар тахлын улмаас ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласан билээ.

“Цар тахал хэзээ дэгдэж дуусахыг одоогоор бид хэлж мэдэхгүй ч дэлхий дахины хамтын хүчин чармайлт, орчин үеийн технологийн хүчинд өвчнийг хоёр жилийн дотор хяналтдаа авч чадна гэж үзэж байна. Улс орнууд халдварт өвчнийг дэгдээж болзошгүй олныг хамарсан арга хэмжээ явуулахаас сэргийлэх, ард иргэдийн өөрсдийгөө хамгаалах нөхцөлийг бий болгох, ариун цэврийг сахиж, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эмзэг бүлгийн иргэдээ хамгаалах гэсэн эн тэргүүнд тавигдах дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" хэмээн ДЭМБ-ын хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?