"СПУТНИК V" ВАКЦИН ХИЙЛГЭСЭН САЙН ДУРЫНХАНД ЗОРИУР ИЛЭРЧЭЭ

2020-09-16  

Оросын "Спутник V" вакцины бүртгэлийн дараах туршилтын хүрээнд сайн дурынханд вакцин хийхэд бие нь сульдах, халуурах, булчин өвдөх зэрэг зовиур илэрсэн тухайгаа туршилтад оролцогчдын 14 орчим хувь нь мэдэгджээ.

“300 гаруй хүн вакцин хийлгэснээс 14 орчим хувьд нь бие сульдах, өдрийн туршид булчин өвдөх, ховор тохиолдолд халуурах шинж тэмдгүүд ажиглагджээ. Эдгээр шинж тэмдэг нь вакцины заавар дээр бичигдсэн, таамаглаж байсан хүндрэлүүд юм. Эдгээр шинж тэмдэг нь нэг өдрийн дотор хамгийн ихдээ нэг өдөр хагасын дотор алга болно” гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.

"Спутник V" вакцин эмнэлзүйн болон эмнэлзүйн өмнөх хэд хэдэн туршилтуудыг давсан бөгөөд өмнө нь вакцин гарган авахад ашиглагдаж байсан платформ дээр тус вакциныг хөгжүүлсэн гэдгийг Мурашко мөн цохон тэмдэглэв. "Энэ платформын талаар бидэнд маш их мэдээлэл бий. Вакцины аюулгүй байдлын талаар ярихдаа бид сэтгэл амар байж болно. Гэсэн ч өргөн хэрэглээнд нэвтрэх аливаа эмийн бэлдмэлийн хэрэглээний талаар янз бүрийн онош, дархлаатай олон өвчтөнөөс илүү нарийн тодорхой мэдээлэл авах ёстой” хэмээн тэрбээр хэлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОСКВА. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?