COVAX САНААЧИЛГАД 184 УЛС НЭГДЖЭЭ

2020-10-20  

“COVID-19”-ийн вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын аль алинд шударга хуваарилах үйлсийг санхүүжүүлэх зорилготой “COVAX” олон улсын санаачилгад 184 улс орон нэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.

“Вакцинуудыг тэгш хуваарилах нь нийгмийн өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулах, дэлхийн эдийн засгийг бодитойгоор сэргээх хамгийн хурдан арга зам юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Т.Гербейесусын мэдээлснээр, “COVAX”-д хамгийн сүүлд Эквадор, Уругвай элссэн ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 40.3 сая хүн халдвар авч, 1.1 сая гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Reuters/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?