"ДЭМБ-ААС МОНГОЛ УЛСЫН COVID-19-ТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БУЙГ ХАРУУЛСАН БАРИМТАТ КИНО ХИЙСНЭЭ ДЭЛХИЙ ДАЯАР ЦАЦЖЭЭ"

2020-11-02  

Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-аас COVID-19-тэй тэмцэж байгаа Монгол Улсын хариу арга хэмжээний туршлагаар баримтат кино хийсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ

"Тухайн баримтат киног 15:00 цагаас дэлхий даяар цацсан"

Тэрбээр “ДЭМБ-аас Монгол Улсын СOVID-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Тухайн киног өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацагдсан байна.

Уг баримтат киног ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын цахим хуудас болон Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар үзэх боломжтой.

Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. 

Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” гэв.

Өнөөдөр 15.00 цагт дэлхийн нийтэд дараах холбоосоор дамжуулан гаргажээ.

English: https://www.youtube.com/watch?v=LKA9UeN5rhk&feature=youtu.be

Mongolian: https://www.youtube.com/watch?v=k95zeEdfnrU&feature=youtu.be

English and Mongolian: https://www.facebook.com/WHO.MGL

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?