КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН УЛМААС 442 СЭТГҮҮЛЧ НАС БАРЖЭЭ

2020-11-03  

Коронавирусийн цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 52 улсад хэвлэл мэдээллийн нийт 442 ажилтан халдварын улмаас нас баржээ. Энэ тухай Швейцаpын Женев хотод төвтэй "Press Emblem Campaign" байгууллага /PEC/ Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан нийтэлсэн тайландаа дурджээ.

Мөн эмх замбараагүй байдлын үеэр болсон хүчирхийллийн улмаас 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд 62 сэтгүүлч амиа алджээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 500 гаруй ажилтан нас барсан байна. 

Коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчид нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкийн улс орнуудад бүртгэгдсэнийг “PEC”-н явуулсан судалгааны дүн харуулжээ. Перуд халдварын улмаас 93 сэтгүүлч нас барсан бол Энэтхэгт 47, Эквадорт 41, Бразилд 36, Бангладешт 35 хэвлэл мэдээллийн ажилтан нас баржээ. 

Цаашлаад Мексикт 26, АНУ-д 22, Пакистанд 11, Панамд 11, Их Британи болон Нигерт тус бүр 8 сэтгүүлч коронавирусний халдвар авсны улмаас нас барсан байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Pressemblem/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?