ФРАНЦАД ӨДӨРТ ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-11-03  

 Францад даваа гарагт “COVID-19” халдварын 52518 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн тухайн өдөрт халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн найман хоногт дөрөв дэх удаагаа 1000-аас олноор нэмэгджээ. Эндээс үзэхэд шинэ хөл хорио тогтоосон хэдий ч халдварын тархалт саарах төлөв хараахан ажиглагдаагүй байна.

Түүнчлэн даваа гарагт халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсэн нь олон нийтийг түгшээж байна. Учир нь өдийг хүртэл ням гарагт цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор даваа гарагт халдварын шинэ тохиолдлын тоо буурдаг байжээ. Францад нийт 1466433 хүн халдвар авсан нь АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ-ын араас тавдугаарт бичигдэх үзүүлэлт юм.

Европын орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй энэ үед Францын Засгийн газар улс даяар хоёр дахь хөл хориог дөрвөн долоо хоногийн хугацаатайгаар тогтоохыг баасан гарагт үүрэг болгосон юм. Тус улсад өмнө нь хэрэгжүүлсэн шөнийн цагаар хөл хорих арга хэмжээнүүдийн хувьд нэг их үр нөлөө үзүүлээгүй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлд авч хэрэгжүүлсэн хатуу хязгаарлалтуудын үр дүн гарч эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай ажээ. Францад энэ оны гуравдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 11-нд эхний удаа хөл хорио тогтоох үед халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо дөрөвдүгээр сарын 14 хүртэл нэмэгдсэн хэвээр байж, 32292-т хүрч байсан юм. 

 
Эх сувалж: ПАРИС. /Reuters/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?