АНУ-Д КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮС САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

2020-11-03  

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд коронавирусийн халдвартай болон өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг сахин саналаа биечлэн өгөх боломжтой гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

Коронавирусийн халдвартай юм уу өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс бусдаас 180 сантиметрийн зай барьж, амны хаалт зүүж, саналаа өгөхийн өмнө болон дараа гараа угаах ёстой байна.

“Сонгогчид өвчтэй юм уу тусгаарлалтад байгаа эсэхээ үл харгалзан саналаа өгөх эрхтэй. Гэсэн хэдий ч нөхцөл байдлынхаа талаар сонгуулийн ажилтнуудад мэдэгдэж, өөрсдийн үзэг, амны алчуур, гар ариутгагчаа авчрах шаардлагатай” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?