ХӨСҮТ-Д КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ 12 ГАДААДЫН ИРГЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2020-11-04  

  Монгол Улсад энэ сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 

  Халдвартай иргэд 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн Тир ачааны жолооч аж. Тухайн хүн 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн юм.  Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 352 болжээ. Үүнээс 314 хүн эдгэрчээ.  ХӨСҮТ-д одоогоор 38 хүн эмчлүүлж байгаагаас 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. Харин 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байгаа аж.

“Сүүлийн үед ачааны машины жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлүүлж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тодотгосон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?