СҮҮЛИЙН 24 ЦАГТ КОРОНАВИРУСИЙН 12 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-12-04  

 Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 19 689 хүнд шинжилгээ хийснээс 12 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Улаанбаатар хотод бүртгэгдсэн долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагчаас халдвар илэрчээ. Сэлэнгэд дөрвөн тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан юм. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгджээ.

Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 831 болж байна. Үүнээс 365 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн улмаас 457 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүн маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 374 нь хөнгөн байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.4-ний байдлаар

-Сэлэнгэд 193

-Улаанбаатарт 96

-Дархан-Уулд 45

-Орхонд 24

-Дорноговьд 21

-Говьсүмбэрт 4

-Архангайд 3, нийт 386 тохиолдол бүртгэгдээд байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?