А.ЦОГЦЭЦЭГ: КОВИД-19 БОЛ УЛС ОРНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧАДАМЖИЙГ СОРЬЖ БАЙНА

2020-12-05  

Ковид-19 бол нэг ёсны сорилт, шалгуур, сануулга юм. Улс орон бүрийг нэгбүрчилэн сорьж, шалгаж байна. Хамгийн түрүүнд Ковид-19 халдвар дэлхий нийтийг даяаршлаас дангааршил руу орууллаа. Энэ Монгол улсад гамшиг тохиолдоход өөрөө өөрийгээ аваад гарчих эдийн засаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй эсэхийг сорьж байна. Бас маш том сануулга өглөө. Гаднаас тусламжийн гар сунгахыг хүлээлгүй, өөрсдөө чадамжтай байхыг ойлгуулж, мэдрүүллээ. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ?

Хамгийн түрүүнд өөрсдөдөө л найдах үлдлээ. Хүн хүч дутвал, түүнийг хаанаас хайх билээ гэдгээ хамгийн түрүүнд тооцох учиртай. Аз болоход даяаршлын нөлөөгөөр гадаадын нэр хүнд бүхий Их, Дээд сургуульд бакалавр, магистр докторт суралцаж төгсөн, дэлхийд данстай тэргүүлэх нэр хүнд бүхий олон улсын байгуулагуудад мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуус хэдэн арав бий болжээ. Өнөө цагт тэдний хүчийг төр засаг ашиглах үлдлээ. Зохих ажил, албан тушаал, цалин пүнлүүг нь өгч, энэ хүнд цаг мөчид Монголын төр засаг мэргэжилтнүүдээ дэмжих бодлого шийдвэр гаргавал гадаадад ажиллаж буй тэдгээр чадварлаг мэргэжилтнүүдийн олонхи нь эх орондоо дуртайяа ирнэ гэдэгт итгэж байна. Мэдээж цалингийн зөрүү үүснэ. Энэ бол төр засаг уян хатан шийдвэрээс хамаарна. Тэгэж чадвал хэн хэндээ хэрэгтэй алхам болно. Үүнийг л хамгийн түрүүнд хийх ёстой гэж үзнэ. Хоёрдугаарт, Монголдоо ирсэн өндөр мэргэжлийн эмч нараа ажлын байраар хангая. Хятад улсад ковидын оношлуур үйлдвэрлэдэг байгууллагад маш нарийн дамжлага дээр нь технологичоор ажиллаж байсан монгол эмч ажилгүй явж байна.

Ийм сайхан боломжийг бид ашиглахгүй алдаж байгаад сэтгэл сэмэрлээ. Тэгэхээр Герман, Австрия, Австрали, Америкаас өндөр цалинтай, хангамж сайтай, ур чадвар сайтай залуу мэргэжилтнүүд эх орноо зорьж ирэх үү? гэдэг асуулт үүсэж байна.

Монгол улсад оношлуураа 2-3 дахин хямд авах, вакцинаа хямд хийх боломж бий. Манай эрүүл мэндийн салбар 1960 оноос эхэлж тэмбүүгийн оношлуураа, тарваган тахлын вакцинаа хийж байсан улс шүү! Суурь нь сайн тавигдсан. Зөв хөгжүүлэх, ялангуяа, эрүүл мэндийн шинжлэх ухаандаа жаахан ч болов хөрөнгө төсөвлөчихдөг , түүнийгээ өгдөг болбол ч Монголын эрүүл мэндийн шинжлэх ухаанд урагшлах боломж өргөн гэж бодно.

Бидэнд боломж их бий. Даанч нөхцөл байдлаа дүгнэж чадахгүй, нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна.

2020.12- р сар, Улаанбаатар хот

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?