"PFIZER" КОМПАНИ ВАКЦИНАА ЯПОНД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

2020-12-18  

  Америкийн “Pfizer” компани коронавирусийн вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд өнөөдөр гаргажээ. Энэ тухай тус компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

““COVID-19”-ийн тохиолдол Японд төдийгүй дэлхийн бусад оронд ч өссөөр байна. Бид улс орон болгоны зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж, аюулгүй, үр дүнтэй вакциныг хүргэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Зөвшөөрөл авсан даруйдаа бид Японы ард түмэнд вакцинаа шуурхай хүргэнэ" гэж “Pfizer Japan” компанийн гүйцэтгэх захирал Акихиса Харада онцлон тэмдэглэжээ.

“Pfizer”-ийн хүсэлтийг Японы Засгийн газар баталбал уг вакцин нь тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусийн анхны вакцин болно. Японы эрх баригчид “COVID-19”-ийн вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх хуулийн төслийг 12 дугаар сарын эхээр эцэслэн баталсан юм. Тус улсад вакцинжуулалт ирэх оны хавар эхэлж магадгүй бөгөөд үүнээс өмнө эрүүл мэндийн байгууллагуудын зохих бэлтгэлийг хангах аж. 

Японы эрх баригчид өмнө нь Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусийн вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм. Тус улсад коронавирусийн халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс улам дордсон байна. Халдварын нийт тохиолдлын тоо 190 мянга давсан бол  2800 гаруй хүн нас баржээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?