ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД ЗӨРЧИЛ ГАРГАВАЛ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ

2020-12-24  

 Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд өнөөдөр боллоо.

Хурлаар, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг коронавируст халдварын нөхцөл байдлын 11:00 цагийн шууд хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдэв.

Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах НХЖГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Эрдэнэбат, МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Жаргалсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Аялал жуулчлалын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Туул, Шуурхай штабын Ажиллагааны багийн гишүүн, цагдаагийн хошууч Л.Батгэрэл нар оролцсон юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?