ХЯТАДЫН ВАКЦИНЫ БРАЗИЛД ЯВУУЛСАН ТУРШИЛТ ҮР ДҮН ҮЗҮҮЛЖЭЭ

2020-12-24  

Манай улсад явуулсан Хятадын “Sinovac Biotech” компанийн вакцины эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилт үр дүн үзүүлсэн хэмээн Бразилын Сан-Паулу хотын хүрээлэнгийн тэргүүн Бутантан Димас Ковас мэдэгджээ.

Вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл авахад шаардлагатай түвшний үр дүнг үзүүлсэн хэмээн тэрбээр мэдэгдсэн хэдий ч хэдэн хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Хятадын “Sinovac Biotech” компани, Сан-Паула хотын хүрээлэнгийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар вакцины хэдэн хувийн үр дүн үзүүлсэн талаарх мэдээллийг талууд зөвхөн нэгэн зэрэг мэдэгдэх ёстой аж.

Одоогоор Бразилын Үндэсний эрүүл мэндийн хяналт тандалтын “Anvisa” агентлаг коронавирусний нийт дөрвөн вакцины эмнэлзүйн туршилт явуулахыг зөвшөөрчээ. Үүнд “AstraZeneca”-гаас гадна Хятадын “Sinovac Biotech”, америкийн “Pfizer” болон “Janssen-Cilag” компаниудын вакцинууд багтаж байна.

 

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?