ЛАТИН АМЕРИКТ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2020-12-25  

  Латин Америкийн орнуудаас Мексик коронавирусний вакцинжуулалтыг хамгийн эхэнд эхлүүлж, пүрэв гарагт нэгэн сувилагч вакцин хийлгэсэн эхний хүн болжээ.

Мексик саяхан АНУ-Германы “Pfizer-BioNTech” компанийн вакцины эхний 3000 мянган тунг хүлээн авсан юм. Мексик нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо АНУ, Бразил, Энэтхэгийн араас дөрөвдүгээрт жагсаж байна.

Мөн пүрэв гарагт Чили, Коста-Рика “Pfizer-BioNTech”-ийн вакциныг тарьж эхэлжээ.

Аргентины хувьд Оросын “Sputnik V” вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож, пүрэв гарагт 300 мянган тун вакцин хүлээн авчээ.

Мексикт Мехико хотын “Ruben Leñero” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дарга, 59 настай Мариа Ирен Рамирес вакцинжуулалтад сайн дураараа хамрагдсан эхний хүн болжээ.

“Бид эмээж байгаа боловч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой. Би галын шугамд ажилламаар байна” гэж М.Рамирес “El Universal” сонинд мэдээлжээ.

Мексикийн Засгийн газар 2021 оны нэгдүгээр улирлын эцэс гэхэд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн бүх ажилтныг вакцинжуулахыг эрмэлзэж байгаа ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Мексикт 1.3 сая гаруй хүн халдвар авч, 120 мянган хүн нас барсан бол Чилид халдварын 600 мянга орчим тохиолдол илэрч, 16300 гаруй хүн нас баржээ.

Мөн Коста-Рикад 163 мянга орчим хүн халдвар авч, 2000 гаруй хүн нас барсан бол Аргентинд халдварын 1.6 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 42300 хүн нас барсан байна. 

 
Эх сурвалж: МЕХИКО. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?