ФРАНЦ PRIZER/BIONTECH-ИЙН ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2020-12-25  

 Францын Эрүүл мэндийн дээд байгууллага (НАS) Pfizer/BioNTech-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө. Өмнө нь Европын Комисс Pfizer/BioNTech-ийн вакциныг Европын Холбооны (ЕХ) зах зээлд ашиглахыг зөвшөөрсөн юм. ЕХ-ны орнуудад вакцинжуулалт 12 дугаар сарын 27-29-нд эхэлж магадгүй байна.

Франц улсын хувьд вакцинжуулалт 12 дугаар сарын 27-нд эхэлж, хамгийн түрүүнд асрамжийн газруудын ахмад настнууд, эдгээр байгууллагын ажилтнуудад хийхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Вена өмнө нь мэдээлсэн юм. 

Францын хүн амыг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах хөтөлбөрийн эхний шатанд нэг сая орчим хүнд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын эхний үе шат 6-8 долоо хоног үргэлжлэх аж.

 

Эх сурвалж: ПАРИС. /BFMTV/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?