НИГЕРИД ХУВЬССАН КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-12-25  

Нигерид онцгой хэлбэрийн хувьссан коронавирус илэрсэн тухай Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жон Нкенгасонг мэдэгджээ.

“Өмнө нь Их Британид бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусээс өөр онцгой мутант вирус Нигерид илэрсэн. Гэсэн хэдий ч энэ вирус нь 12 дугаар сарын 18-нд ӨАБНУ-д илэрсэн COVID-19-ийн 501.V2 гэж тодорхойлогдсон вирусний төрөлтэй зарим талаараа ижил төстэй байж магадгүй байна. Шинэ омгийг илүү их судлах шаардлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Мутант вирусийг 8 дугаар сарын 3, 10 дугаар сарын 9-нд авсан дээжнээс илрүүлжээ. ӨАБНУ-д 501.V2 төрлийн хувьссан вирус цар тахлын хоёр дахь давлагааг дэгдээсэн юм. Харин Нигерид илэрсэн вирусийг 501.V2 хувилбартай ижил халдварлах чадвар илүү өндөр гэж үзэхгүй байна.

Африкийн улс орнуудаас Нигерид коронавирусний халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус улсад халдварын нийт 80922 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1236 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: ПРЕТОРИЯ. /eNCA/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?