АНУ-Д ӨМНӨД АФРИКТ ТАРХСАН ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН АНХНЫ ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДЖЭЭ

2021-01-29  

Өмнөд Африкт анх тархсан коронавирусийн хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрлээ гэж АНУ-ын Өмнөд Каролина муж улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ. АНУ-д уг хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм.

Өмнөд Африкт тархсан хувилбар илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй боловч бусад хувилбараасаа илүү амархан, хурдан халдварладаг байж магадгүй болохыг урьдчилсан мэдээллүүд харуулж байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Өмнөд Каролинад бүртгэгдсэн тохиолдлууд өөр хоорондоо холбоогүй бөгөөд тэд ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй тул халдвар олон нийтийн дунд тархаж, олон хүн халдвар авсан байж болзошгүй болохыг тус муж улсын Анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Крутика Куппалли мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Өмнөд Африкт тархсан "B.1.351" коронавирусийн хувилбар 30 гаруй оронд илэрчээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?