КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 35 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021-02-01  

 ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд хийсэн PCR шинжилгээгээр  35 хүнээс коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  5 433 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт нэмэгдэж байгаа юм. БЗД-ийн “Х апартмент”, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Микс пицца, Наркологийн төв, Монос, асрамжийн газар, СХД, БГД зэрэг голомт идэвхжил өндөртэй байна. Улаанбаатар хотод нийт халдварын тохиолдол 980 болж байна” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар,  Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 814 хүрлээ.

ХӨСҮТ, Цэргийн тэв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай  443 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг хүний биеийн байдал маш хүнд, 67 нь хүндэвтэр, 375 хүн хөнгөн оноштой байна.

 

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?