СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГТ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР 30 ХУВИАР ӨСЖЭЭ

2021-02-01  

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын өвчлөлийн тохиолдол, голомтын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн халдварыг өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулбал энэ долоо хоногт нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Нэгдүгээр сарын 30-ний долоо хоногт, дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдэж өмнөх тохиолдлоос 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

“Хэдийгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсээс гарч байгаа ч гэсэн тэдгээр хүмүүсийн хоёрдогч, гуравдагч хавьтлын тоо өсөөд халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Байгууллагуудын салбар хооронд өчигдөр хийсэн эрсдэлийн үнэлгээгээр, нийслэлийн хэмжээнд халдварын тархалт маш өндөр үзүүлэлттэй гарсан. Нийслэлийн хэмжээний өвчлөл нэмэгдвэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хүндрэх асуудалтай. Сүүлийн батлагдсан тохиолдлууд 65-аас дээш насны хүмүүс өвчилж байна. Тиймээс халдвартай тэмцэхийн тулд иргэд өөрсдийгөө хамгаалах, коронавируст орчинд амьдарч байгаа гэдгээ мэдрэх, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт зүүх, гадуур явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэр бүлийн нэг гишүүн болон албан байгууллагын дотор зохион байгуулалт хийх хэрэгтэй” гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.

Өнөөдрийн байдлаар, коронавирусний халдварын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй хүн байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?