ИХ БРИТАНИД ӨЛӨРТ 600 МЯНГА ОРЧИМ ХҮНД ВАКЦИН ХИЙЖЭЭ

2021-02-01  

Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд 598 389 хүнд коронавирусний вакцины эхний тунг хийсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.

Ингэснээр Их Британид вакцин хийлгэсэн хүний тоо 8 977 359-т хүрснээс 491 053 нь хоёр дахь тунг тариулжээ. Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок эдгээр үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, вакцин бүр хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг нээж байгааг онцолжээ.

М.Хэнкокийн мэдээлснээр, Их Британид 75-79 насны хүмүүсийн дөрөвний гурвыг, 80-аас дээш насны хүмүүсийн тавны дөрвийг нь вакцинжуулжээ. Их Британид вакцинжуулалтын хөтөлбөр өнгөрсөн 12 дугаар сарын 8-нд эхэлж, 90 настай Маргарет Кинан вакцин хийлгэсэн эхний хүн болсон юм. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /The Guardian/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?