ШИНЭЭР 18 ХҮН КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ

2021-02-02  

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 1-нд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ. 

Үүнээс нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь дотоодод гараад буй халдварын голомтуудаас илэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар,  Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 832 хүрлээ. Үүнээс 1 384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарчээ. Харин нас барсан 4 хүн байгаа аж.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?