ӨАБНУ-Д ЗОРЧООГҮЙ ИРГЭДЭЭС КОРОНАВИРУСНИЙ ШИНЭ ХУВИЛБАР ИЛЭРЧЭЭ

2021-02-02  

 Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдлууд Их Британийн оршин суугчдаас илэрчээ.

Халдвар авсан иргэд ӨАБНУ-д сүүлийн хугацаанд зорчоогүй бөгөөд халдвар Их Британийн Суррей хотоос гадна өөр долоон бүсэд илэрсэн байна. 

Хилийн чанадыг зориогүй 11 хүнээс халдвар илэрсэн эдгээр тохиолдлууд нь Суррей хотоос гадна Лондон, Их Британийн зүүн өмнөд, баруун хойд, төвийн бүс нутгуудад бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан нийт 80 мянга орчим хүнээс шинжилгээ авах аж.

Тодруулбал, Уокинг хотын зарим дүүргийн оршин суугчдад коронавирусийн шинж тэмдгүүд илэрсэн эсэхээс үл хамааран гэртээ байхыг зөвлөж, тэднийг PCR шинжилгээнд хамруулжээ. Харин Суррей хотын эрх баригчид шинж тэмдэг илрээгүй бол оршин суугчдыг өөрийгөө арван хоног тусгаарлах шаардлагагүйг цохон тэмдэглэсэн байна.

Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол Их Британид 12 дугаар сарын 22-нд бүртгэгдсэнээс хойш эмч нар нийт 105 тохиолдлыг илрүүлжээ.  Өмнө нь эдгээр тохиолдол бүгд ӨАБНУ-д зорчсон иргэдээс илэрч байсан аж. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /The Guardian/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?