КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮН ХАЛДВАР АВБАЛ ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ӨВДӨНӨ

2021-02-05  

 Дэлхий дахинд одоогоор 67 оронд 109 сая тун коронавирусийн вакцин хийлгэжээ. Энэ нь өдөрт дунджаар 4,5 сая хүн вакцин хийлгэж байна гэсэн үг юм. Манай улсын хувьд, хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийлгэснээр сүргийн дархлаа үүсэн хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болно гэж үзэж байна.

Коронавирусийн вакцин хийлгэснээр өвчний тархалтыг хязгаарлахаас гадна, халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвдөнө гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцлов. Түүнчлэн, халдварын улмаас биеийн байдал хүндрэх болон эндэгдлээс сэргийлэх үр дүнтэй учир дэлхий нийтэд коронавирусний вакцин өргөн хэрэглэх хандлагатай байгаа аж.

Гэхдээ вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх зэргээр давхар хамгаалж байж үр дүнд хүрнэ. Коронавирусний вакцин хийлгэсэн ч шинэ амьдралын хэв маягийг хэвшүүлж чадахгүй бол халдвар тархана гэж үзэж байгааг тэрбээр мөн хэллээ.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?