МОНГОЛ УЛС НЭГДҮГЭЭР УЛИРАЛД БАГТАЖ ЭХНИЙ ВАКЦИНАА ХҮЛЭЭН АВНА

2021-02-05  

Монгол Улс нэгдүгээр улиралд багтаж эхний ээлжийн коронавирусийн вакцинаа оруулж ирж хүн амын тодорхой хувийг хамруулах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын дархлаажуулах төлөвлөгөө гарсан талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийг үеэр дурдав. 

Вакцин оруулж ирэх асуудлаар ноднин долоодугаар сараас хойш тухайн үеийн Сангийн сайдаар ахлуулсан комисс байгуулагдаж маш олон төрлийн эх үүсвэрийг судалж буйг ЭМЯ-ны тэмдэглэв. Энэ хүрээнд олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөр болон бусад хандивлагч орнуудтай ЭМЯ, ГХЯ, УОК-оос яриа хэлэлэцээ хийж байгаа юм. 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, "Ноднин 12 дугаар сард гаргасан төлөвлөгөөний дагуу нэгдүгээр улирал буюу хоёр, гуравдугаар сарын үеэр вакциныг тодорхой хэмжээгээр оруулж ирж хүн амыг дархлаажуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хүн амыг дархлаажуулах төлөвлөгөө гарсан.

Өчигдөр бүх аймгийн онцгой комиссын дарга нар эрүүл мэндийн ажилтныг хэрхэн дархлаажуулах талаар сургалтад хамрагдсан.

ДЭМБ-аас манай 120 гаруй эмчийг мөн онлайн сургалтад хамруулж байгаа" хэмээв. 

Ташрамд дурдахад, Монгол Улс ДЭМБ-ын дэргэдэх “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний удиралд вакцин нийлүүлэх орны жагсаалтад багтсан байна. Манай улс 2021 оны нэгдүгээр улиралд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”-гийн 163 мянган тун, “Pfizer”-ийн 25 мянган тун нийт 188 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?