"ASTRAZENECA"-Н ВАКЦИНААС ТАТГАЛЗАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖЭЭ

2021-02-09  

 “AstraZeneca”-н вакцин коронавирусийн бусад төрөлтэй харьцуулахад ӨАБНУ-д илэрсэн коронавирусийн хувилбарт арай бага үр дүн үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор тус вакцинаас татгалзахгүй байхыг ДЭМБ уриалж байна.

Энэ тухай ДЭМБ-ын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан мэдэгдсэн байна. 

“Тус вакцин нь ӨАБНУ-д илэрсэн коронавирусийн хувилбарт огт үйлчилдэггүй гэсэн дүгнэлтэд бид хүрч болохгүй. Жижиг судалгаа хийхэд бага үр дүн үзүүлснийг судалгааны дүн харуулсан хэдий ч бидэнд илүү их мэдээлэл шаардлагатай байгаа юм. Энэхүү вакцин нь коронавирусийн халдварт өвчний хүндрэл илрэх болон эмнэлэгт хүргэгдэх тохиолдлуудыг бууруулдаг. Цар тахалтай тэмцэх хүрээнд бидний биелүүлэх гол зорилго бол нас баралт, халдварын тохиолдлын тоог буруулахад оршиж байгаа билээ” хэмээн Сваминатан ярьжээ.

Ийм үзэл бодолтой байгаагаа мөн Тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвслийн гүйцэтгэх захирал Ричард Хатчетт илэрхийлсэн байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?