ИХ БРИТАНИД КОРОНАВИРУСИЙН ХОЁР ШИНЭ ХУВИЛБАР ИЛЭРЧЭЭ

2021-02-10  

Английн баруун өмнөд нутгийн Бристоль гүнлэгт “COVID-19”-ийн шинэ хувилбар илэрчээ.

Энэ хувилбар нь "санаа зовнихуйц" гэх ангилалд багтаж байгаа тухай Их Британийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх  зөвлөх бүлэг тайландаа дурджээ. Мэргэжилтнүүд мөн Ливерпульд өөр нэг хувилбар илэрсэн талаар мэдээлсэн бөгөөд уг хувилбарыг одоо судалж байгаа аж.

Бристольд илэрсэн хувилбар нь өнгөрсөн оны намар Английн Кент гүнлэгт илэрсэн хувилбараас ялгаатай аж. Одоогийн байдлаар Бристоль болон Ливерпульд илэрсэн хувилбараар 76 хүн халдварлажээ.

Их Британийн эрдэмтдийн мэдээлснээр, тус улсад "санаа зовнихуйц" гэх ангилалд багтах коронавирусний дөрвөн хувилбар тархжээ. Эдгээрт Кент, Бристолийн хувилбаруудаас гадна Өмнөд Африк, Бразилд илэрсэн хувилбарууд орж байгаа аж. Эдгээр хувилбараас коронавирусний вакцин хамгаалж чадна гэдэгт Английн Нийгмийн эрүүл мэндийн алба итгэлтэй байна.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /The Sun/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?