ИРАН ОРОСЫН ВАКЦИНААР ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

2021-02-10  

 Ираны эрх баригчид Оросын "Спутник V"  вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэллээ. 

Вакциныг Ираны Эрүүл мэндийн сайдын хүүд тарьсан байна. Вакцинжуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани өгч, Ираны телевизээр шууд дамжуулжээ.

Ираны эрдэмтэд коронавирусийн вакцин бүтээж байгаа хэдий ч тус улсын эрх баригчид вакцинжуулалтыг гадаадын вакцин ашиглан эхлүүлэхээр шийдсэн байна.

Эхний ээлжинд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмч нарт вакцин хийнэ гэж Ираны Эрүүл мэндийн сайд Саид Намаки урьд нь мэдээлжээ. Дараа нь ахмад настнууд, өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: ТЕХРАН. /RT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?