ДЭЛХИЙД ӨДӨРТ ДУНДЖААР 5.8 САЯ ХҮН КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БАЙНА

2021-02-12  

 

 

Дэлхий нийтэд өдөрт дунджаар 5.8 сая хүн коронавирусийн вакцин хийлгэж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт буурч эхэлсэн гэдгийг дурдсан юм. Энэ нь нэг талаар олон улс хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа, иргэд амьдралын шинэ хэв маягт шилжиж, амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгаж байгаатай холбоотой. Нөгөө талаар вакцинжуулалт эхэлснээр иргэд хөнгөн халдварлах, сүргийн дархлаа үүсэж буйтай холбоотой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 76 улс орон нийт 159 сая тун вакцинаар иргэдээ дархлаажуулжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?