УРТЫН ТЭЭВРИЙН 367 ЖОЛООЧИЙН КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

2021-02-12  

 Улаанбаатар хотод сүүлийн 14 хоногт коронавирусийн 20 гаруй голомт бүртгэгдсэнээс зургаа нь идэвхтэй, халдварын тархалт эрчимтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Нийслэлд коронавирусийн халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн баг өнгөрсөн хоногт 22 байгууламжийн 1363 мкв талбайд голомтын ариутгал хийлээ. Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 367 жолоочид коронавирусийн шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын тандалт судалгаанд энэ хугацаанд 3300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?