"НЭГ ХААЛГА-НЭГ ШИЖИЛГЭЭ"-НД ӨНӨӨДӨР 20 МЯНГАН ХҮНИЙГ ХАМРУУЛНА

2021-02-13  

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжиж хатуу хөл хорио тогтоогоод буй 12 хоногт “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд нийт 410 мянган өрхийг хамруулахаар ажиллаж буйг Эрүү мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээллээ.

Хөл хорио тогтоосон эхний хоёр өдөр дээрх шинжилгээнд 80 гаруй мянган иргэн хамрагдаад байгаа бол өнөөдөр 20 мянган иргэнээс PCR-ийн шинжилгээг авах аж. Эхний ээлжинд халдварын идэвхтэй байгаа 30 голомтын 100 мянган иргэнийг хамруулахаар ажиллаж буйг тэрээр хэллээ.  

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өчигдөр, 2 дугаар сарын 12-нд 36069 иргэн хамрагджээ. Нийслэлийн дүүргүүдэд шинжилгээнд хамрагдсан байдал:

  • Сонгинохайрханд- 9343,
  • Баянзүрх дүүрэгт- 9301,
  • Баянголд- 7701,
  • Сүхбаатарт- 2968,
  • Хан-Уулд- 3515,
  • Чингэлтэй дүүрэгт- 3224,
  • Багануурт- 14,
  • Багахангай дүүргийн 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?