ИРАНД ХАЛДВАРЫН ШИНЭ ДАВАЛГАА ҮҮСЭЖ БОЛЗОШГЙГ АНХААРУУЛЖЭЭ

2021-02-15  

Ираны зарим нутагт коронавирусийн шинэ хувилбараар халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнтай холбоотойгоор халдварын шинэ давлагаа үүсэж болзошгүй байгааг тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт анхааруулжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо зарим мужид өсөх хандлагатай байгаа нь шинэ хувилбар илэрсэнтэй давхцаж байгаа тул халдварын дөрөв дэх давлагаа үүсэж болзошгүй байгаа ажээ.

"Хувьссан вирус илүү хурдан халдварладагаас гадна аминд илүү халтай тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахгүй бол өмнөхөөс хүнд нөхцөл байдалтай тулгарах болно" гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сима Садат Лари мэдээлжээ.

Иранд ням гарагт халдварын 7390 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний тоо 1 518 263-т хүрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барагсдын тоо 62-оор нэмэгдэж, 58 645-д хүрчээ. Тус улсад ням гаргийн байдлаар халдвар авсан 1 298 023 хүн эдгэрсэн бол 3709 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Эх сурвалж: ТЕХРАН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?