КАЗАХСТАН УЛС ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН "СПУТНИК V" ВАКЦИНЫГ БҮРТГЭЖЭЭ

2021-02-15  

Казахстан улс Карагандины эмийн цогцолборт үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг бүртгэжээ.

“Карагандины эмийн цогцолбор "Гам-КОВИД-Вак" ("Спутник V") коронавирусийн  вакциныг Казахстанд бүртгэх журмыг боловсруулж дуусжээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Бүртгэлийн материалыг судалсны дүнд вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнгийн талаар Казахстаны Эрүүл мэндийн яамны шинжээчдийн байгууллагын дүгнэлт гарчээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтийг Эрүүл мэндийн яамны эмийн хяналтын хороо руу илгээсэн байна.

Оросод үйлдвэрлэгдсэн коронавирусний вакцинаар Казахстан 2 дугаар сарын 1-нээс иргэдээ вакцинжуулж эхэлжээ. 

 

Эх сурвалж: АЛМА-АТА. /РИА Новости/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?