ДЭМБ "ASTRAZENECA"-ГИЙН ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

2021-02-16  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “AstraZeneca” компанийн коронавирусийн вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, тус байгууллага “AstraZeneca-SKBio” /БНСУ/ компани болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.   

“Одоо вакциныг хурдан тараах бүх урьдчилсан нөхцөл бидэнд бүрдээд байна. Гэхдээ бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Хэд хоногийн өмнө ДЭМБ-ын шинжээчдийн баг энэхүү вакциныг хэрэглэх талаар түр зөвлөмж гаргасан байна. Шинжээчид насанд хүрсэн бүх хүнд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийх ёстойг анхааруулж, "Өмнөд Африк" хувилбар илэрсэн орнуудад хэрэглэж болно гэж зөвлөсөн байна.   

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?