"NOVAVAX" КОМПАНИ “COVID-19”-ИЙН ВАКЦИНЫХАА ШИНЭ ХУВИЛБАРЫГ ТУРШИЖ БАЙНА

2021-02-16  

 АНУ-ын “Novavax” биотехнологийн компани “COVID-19”-ийн вакциныхаа Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусийн хувилбараас хамгаалах шинэ хувилбарыг лабораторид туршиж байгаагаа “CNN” сувагт даваа гарагт мэдээлжээ.

Энэхүү судалгааны хүрээнд эрдэмтэд өмнө нь гарган авсан вакциныхаа үйлчлэлийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр коронавирус болон шинэ хувилбарынх нь аль алинаас хамгаална гэж үзэж байгаа ажээ. “Novavax”-ийн вакцин эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр 89.3 хувийн үр дүн үзүүлсэн юм. 

Шинэ вакциныг лабораторид туршсаны дараа эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх боловч судалгааны ажил эхэн үе шатандаа явж байгаа тул тодорхой цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөд эрт байгаа ажээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?