ЭХНИЙ ЭЭЛЖИНД 23 МЯНГАН ИРГЭНИЙГ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРУУЛНА

2021-02-17  

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдийг үе шаттай коронавирусийн эсрэг вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа.

Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын болон эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан алба хаагчид, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, 50-иас дээш настай иргэд, багш нар зэрэг зорилтот 7 бүлгийн 22960 хүнд вакцин хийхээр бэлтгэл хангаж байна.

Үүнтэй холбогдуулан вакциныг татаж авах зориулалтын тээврийн хэрэгслээр хангах, эрүүл ахуй, халдвар хамгааллын аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай нөөц бүрдүүлэх асуудлыг аймгийн Онцгой комисст Эрүүл мэндийн газраас тавиад байгаа аж. Мөн энэ өдрүүдэд вакцин тарих эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийж байна.   

Ташрамд дурдахад, Засгийн газраас цар тахлын эсрэг вакциныг татан авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Дархлаажуулалтын хуульд заасны дагуу нийт хүн амын 60 хувийг сайн дурын үндсэн дээр коронавирусний эсрэг вакцинд  хамруулах юм. .

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?