КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ НЭГ ИРГЭН НАС БАРЖЭЭ

2021-02-18  

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр,  тус төвд эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ.

Тухайн хүний биеийн байдал маш хүнд байсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош батлагдсан байна. Халдвартын клиникт ирэх үедээ биеийн байдал нь нэн хүнд ирж хэвтсэн бөгөөд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12.56 цагт хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтэний үйл ажиллагааны алдагдлаар нас баржээ. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, “COVID-19” халдвараар биеийн байдал нь хүндэрсэн байжээ.

Ташрамд дурдахад, өмнө нь коронавирусээр халдварласан дөрвөн хүн нас барсан юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?