PCR ШИНЖИЛГЭЭГЭЭР 58 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2021-02-19  

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 58  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, ХАн-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  47 110 хүнд шинжилгээ хийсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлын 10 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн бөгөөд хоёр нь анхны шинжилгээгээр бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна. Үлдсэн 48 нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэртээ болон тусгаарлалтад байгаа хүмүүсийн анхны ба давтан шинжилгээнд коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1 712, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 038 тохиолдол бүртгэгдээд байна. Бусад аймагт коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2551 болжээ. Үүнээс  1819 нь эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  717хүн эмчлүүлж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?